|
Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг.
|
|
Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг, Иаков Иудагийн болон ах дүүсийнх нь эцэг болой.
|
|
Иуда нь Перез, Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ. Перез Хезроны эцэг, Хезрон Рамын эцэг,
|
|
Рам Амминадабын эцэг, Амминадаб Нахшоны эцэг, Нахшон Салмоны эцэг юм.
|
|
Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед бол Иессийн эцэг,
|
|
Иесси нь Давид хааны эцэг билээ. Уриагийн эхнэрээс Давидад Соломон төрсөн
|
|
бөгөөд Соломон Рехобоамын эцэг, Рехобоам Абиагийн эцэг, Абиа Асагийн эцэг юм.
|
|
Аса Иехошафатын эцэг, Иехошафат Иорамын эцэг, Иорам Уззиагийн эцэг,
|
|
Уззиа Иотамын эцэг, Иотам Ахазын эцэг, Ахаз Хезекиагийн эцэг,
|
|
Хезекиа Манассегийн эцэг, Манассе Амоны эцэг, Амон Иосиагийн эцэг юм.
|
|
Вавилон уруу цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.
|
|
Вавилон уруу цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел нар төрөв.
|
|
Зеруббабел Абихудын эцэг, Абихуд Елиакимын эцэг, Елиаким Азорын эцэг,
|
|
Азор Задокийн эцэг,Задок Ахимын эцэг, Ахим Елиудын эцэг,
|
|
Елиуд Елеазарын эцэг, Елеазар Маттаны эцэг, Маттан Иаковын эцэг юм.
|
|
Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой.
|
|
Ийнхүү Абрахамаас Давидыг хүртэл бүгд арван дөрвөн үе, Давидаас Вавилон уруу цөллөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилон уруу цөлөгдсөнөөс Христийн үеийг хүртэл арван дөрвөн үе байв.
|
|
Есүс Христ ингэж мэндэлжээ. Есүсийн эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа.
|
|
Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ.
|
|
Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, — Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.
|
|
Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв.
|
|
Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь Эзэн эш үзүүлэгчээр дамжуулан айлдсаннь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ
|
|
«Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал «Бидэнтэй хамт буй Бурхан») гэж нэрлэнэ» гэсэн юм.
|
|
Иосеф нойрноосоо сэрж, Эзэний тэнгэр элчийн тушааснаар Мариаг эхнэрээ болгоод,
|
|
Хүүт төрүүлтэл түүнийг онгон хэвээр нь байлгасаар байв. Иосеф Түүнийг Есүс гэж нэрлэв.
|